top banner

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын дэвшилтэт технологиос туршлага судалж байна


2017-09-12 14:57:07
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/. БНСУ-ын Дэжон хотод энэ сарын 11-14-ны өдрүүдэд Дэлхийн Технополисын Холбооны 34 дүгээр хурал болж байгаа бөгөөд Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат урилгаар оролцож байна.

Энэхүү хуралд оролцсоноор орон нутгийн удирдлагууд, шинжлэх ухааны байгууллагуудын төлөөллүүдтэй харилцаа холбоо тогтоох, гадаад хамтын ажиллагаагаа өргөтгөх, 14 дэх удаагийн Дэвшилтэт технологийн үзэсгэлэнд оролцон шинжлэх ухаан, технологи өндөр хөгжсөн хотуудын олон улсын хамтын ажиллагааны сүлжээнд нэгдэх, инновацийг хөгжүүлсэн бодлого, хөтөлбөрүүдийн туршлагаас суралцах, орон нутагтаа дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх боломжийг судалж байгаагаараа ач холбогдолтой юм.

Дархан хотын тухайд ОХУ, Буриад, БНХАУ, БНСУ, Турк зэрэг улсуудын нийслэл болон дагуул хотуудтай ах найрамдал харилцаатай байдаг. Тэр ч утгаараа өндөр хөгжилтэй хотуудын дэвшилтэд технологи, үйлдвэрлэл бүтээн байгуулалтыг өөрийн хотдоо нутагшуулахад хамтын ажиллагааг жил бүр нэмэгдүүлж байна.

Хуралд оролцсоноор шинжлэх ухаан талаасаа гадаад харилцаа өргөжин тэлж хамтын ажиллагаа батжина гэж аймгийн удирдлагууд үзэж байгаа юм.  Мөн 2018 онд чуулга уулзалтыг Дархан-Уул аймагт зохион байгуулах саналыг дэвшүүлсэн байна.
Л.Отгонбаатар



Монгол брэнд