top banner

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв


2017-09-12 15:17:41
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдрийг тохиолдуулан Хөвсгөл аймгийн цагаатгалын комиссоос хэлмэгдэгсдийн дурсгал, хойчийн буянд нь зориулан бүтээсэн суврагыг эргэж, Мөрөнгийн Хүрээ Гандандаржаалан хийдэд Их Манал ном хуруулан дурсгалыг нь хүндэтгэлээ.

Тус аймгийн хэмжээнд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөг хүртэл хэлмэгдэгсэд, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсдөд буюу нхийт 980 хүнд 910,0 сая төгрөгийн нэг удаагийн нөхөх олговрыг олгожээ. Мөн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос ажлын хэсэг гаргаж аймгийн архивтай хамтран улс төрийн хилс хэрэгт хэлмэгдээд цагаатгагдаагүй 7 хүний материалыг улсын комисст явуулжээ. Аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн” гэгээн дурсгалд зориулж 2015 онд Мөрөнгийн хүрээ Гандандаржаалин хийдийн дэргэд дурсгалыг мөнхжүүлэх “Суварга”, Рашаант суманд хэлмэгдэгсдийг олноор нь хороосон газарт “Дурсгалын самбар”  босгосон бөгөөд жил бүр хүндэтгэл үзүүлдэг ажээ.
Б.Гантуяа 

Монгол брэнд