top banner
Шуурхай мэдээ

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгсөгчдийн 65,3 хувь нь ажлын байраар хангагджээ


2017-09-12 15:44:50
Зураг
Хөвсгөл  /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв энэ жил 44 дахь жилдээ 18 мэргэжлээр 320 хүүхэд элсэн суралцаж хичээл жигдэрсэн байна. Өнгөрсөн оны хичээлийн жилд тус сургуулийг 15 мэргэжлээр 275 төгсөгч төгсөж нийт төгсөгчдийн 65,3 хувь нь ажлын байраар хангагдан ажил хөдөлмөрийн гараагаа эхэлжээ.

Тус сургуулийн хамт олон энэ хичээлийн жилийг “Ёс зүй харилцаа хандлагыг сайжруулах” жил болгон зарлаж ёс зүй харилцаа хандлага сайн байх нь амжилтын үндэс гэж тодорхойлсон байна. Сүүлийн жилүүдэд чадварлаг мэргэжилтэй ажилтан болох сонирхолтой олон хүүхдүүд тус сургуулийг зорьж суралцагчдын тоо жилээс жилд нэмэгдэж буй нь төгсөөд ажлын байраар ихэнх нь хангагддаг давуу талтай холбоотой гэдгийг сургуулийн удирдлагууд онцолж байлаа.
Б.Гантуяа
 

Монгол брэнд