top banner
Шуурхай мэдээ

Сангийн яам арилжааны зах зээлд 260 мянган үнэт цаас нийлүүлэв


2017-09-12 15:56:13
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Сангийн яам  арилжааны зах зээлд 260 369 ширхэг үнэт цаас нийлүүллээ.

Тодруулбал Хөрөнгийн биржийн  өнөөдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай үнэт цааснаас 226 мянга 42 ширхэг буюу 22 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга иржээ.

Харин 39 долоо хоногийн хугацаатай үнэт цааснаас 90 369 ширхэг буюу 8.31 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга, 156 долоо хоногийн хугацаатай үнэт цааснаас 72 716 ширхэг буюу 7.27 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга иржээ.

Дашрамд дурдахад “Хуралдай” бонд есдүгээр сарын зургааныг хүртэл өсөлттэй байсан бол бондын ханш есдүгээр сарын наймны өдөр огцом буурчээ. Энэхүү бууралтыг Засгийн газар огцорсонтой холбоотой хэмээн мэргэжилтнүүд хэлж байна. Харин “Чингис” бондын ханш сүүлийн хагас жил орчмын хугацаанд тогтвортой байгаа юм.
Б.Заяа

Монгол брэнд