top banner
Шуурхай мэдээ

Хөрөнгийн биржийн арилжаагаар 11 компанийн хувьцаа өслөө


2017-09-12 15:58:42
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 75 215 ширхэг хувьцаа арилжсанаас 11 компанийн хувьцааны ханш өслөө.


Тодруулбал 10  компанийн хувьцааны ханш буурсан бол хоёр  компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Ингэснээр “Евроазиа Капитал холдинг" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.99 хувиар өссөн бол "Сор” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.00 хувиар унажээ.

Харин Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 260 369 ширхэг үнэт цаасыг 24 тэрбум 996 сая 125 786 төгрөгөөр арилжаалав.

Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 500 ширхэг үнэт цаас 50 сая  төгрөгөөр арилжааллаа.

Мөн өдөр "MSE ALL" индекс 988.4 нэгж болж 0.13 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 859 тэрбум 559 сая 595 371 төгрөг болсон байна. 
 
 Б.Заяа

Монгол брэнд