top banner

Булган аймагт 400 гаруй тонн төмс, хүнсний ногоо хураагаад байна


2017-09-12 16:20:26
Зураг
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээгээр 160 тонн төмс, 255 тонн хүнсний ногоо хураагаад байгаа мэдээг аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газар гаргалаа.

Төмс 20, хүнсний ногоо 32 га талбайгаас хурааж, дунджаар нэгж талбайгаас 80 центнер ургац авсан байна. Хүн амынхаа төмсний хэрэгцээг бүрэн, хүнсний ногооны 65.0 хувийг хангадаг тус аймгийн тариалан эрхлэгчид энэ жилийн хувьд төмс 380, хүнсний ногоо 139.4 га талбайд тариалсан юм. Энэ нь төмс тариалах төлөвлөгөөг 73.7, хүнсний ногооныхыг 51.0 хувиар биелүүлсэн бөгөөд төмс, хүнсний ногооны тариалалт энэ жилийн цаг агаарын байдлаас шалтгаалан буурсан гэж газар тариалангийн мэргэжилтнүүд дүгнэж байна.

М.Батжаргал

Монгол брэнд