top banner
Шуурхай мэдээ

Усны ослоор есөн хүн амиа алджээ


2017-09-12 18:10:07
Зураг
Архангай \МОНЦАМЭ\. Архангай аймгийн хэмжээнд оны эхний наймдугаар сарын байдлаар нийт 60 гаруй гамшиг, осол гарсныг аймгийн ОБГ-аас мэдээллээ. Үүнээс объектын гал түймэр хамгийн олон удаа буюу 40 удаа, ой хээрийн түймэр 5, мал амьтны гоц халдварт болон халдварт өвчин 13 удаа гарсан байна.

Энэ зун хур багатай гандуу байснаас шалтгаалан ой хээрийн түймэр олон тохиолдлоор гарсан бол долдугаар сарын сүүлчээс аянга, цахилгаантай, усархаг хүчтэй борооны улмаас зарим сумдад мал аянганд нэргүүлж 100 гаруй мал хорогджээ. Харин аялал зугаалгын үеэр усны ослоор есөн хүн амиа алдсан байна. 
 
Аймгийн ОБГ-аас гамшиг ослын дуудлагын тоо буурахгүй байгаатай холбоотой томоохон, гол, мөрөн, нуурын эрэг, аялагчдын ихээр цугладаг газруудад эргүүл гарган ажиллаж байна. Мөн аймгийн Засаг даргын албан даалгаврыг хангах зорилгоор ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хуулийн хугацаа болоогүй байхад самар түүхийг хориглох сануулгын арга хэмжээнүүдийг авч эхэлжээ. 

Б.Гэрэлт-Од

Монгол брэнд