top banner

Махны үнэ хямдарчээ


2017-09-12 19:41:24
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн "Дэлгэрэх" хүнсний зах дээр хонины мах 1кг нь 3500 төгрөг, ямааны мах 3200 төгрөг, үхрийн мах кг нь 3800 төгрөгийн ханштай байна. Цул махны хувьд мөн үнээс1500 орчим төгрөгөөр илүү зарагдаж байна.

Энэ нь өмнөх сарын мөн үеийнхээс үнийн хувьд 1000 төгрөгөөр хямдарсан дүн аж. Махны худалдаачдын хэлж буйгаар "Махны нийлүүлэлт их байгаатай холбогдуулан үнэд харьцангуй хямд байгаа. Манай аймгийн хувьд зун гантай байсантай холбогдуулан малчид мал, махны худалдааг ихээр хийж байна. Тэгэхээр ойрын үед махны үнэ тогтвортой, хямд байхаар байгаа"-г хэлж байна.
Өнөөдрийн байдлаар адуу болон тэмээний мах борлуулж байгаа лангуу байсангүй. Өдийд бог болон үхрийн махны эрэлт их байдагтай холбоотойгоор адуу тэмээний махны зарахгүй байгааг худалдаачид хэлсэн. Дайвар бүтээгдэхүүний хувьд толгой 500 төгрөг, гэдэс 1000 төгрөгийн ханштай байна.
                                                                                                                                              Б.Мөнхзул

Монгол брэнд