top banner
Шуурхай мэдээ

Их хэлмэгдүүлэлтийн үед Архангайнхан илүү их хэлмэгдэж байжээ


2017-09-12 20:21:30
Зураг
Архангай \МОНЦАМЭ\. Жил бүрийн есдүгээр сарын 10-нд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиодог. Архангай аймгийн удирдлагууд хэлмэгдэгсдэд зориулан Дэмид жанжны хөшөөнд цэцэг өргөжээ.  

1922-1937 оны хооронд явагдсан их хэлмэгдүүлэлтэд Монголын 36,000 гаруй сэхээтэн өртсөн гэсэн судалгаа бий. Үүнд Архангай аймаг хамгийн их өртсөн гэдэг. Тодруулбал, тухайн үеийн Ёнзонхамбын хэрэг, Дэмид, Гэндэнгийн хэрэг, Тариатын хүрээний эсэргүү буюу Хувьсгалын эсэргүү зэрэг хэрэгт аймгийн хэмжээнд нийт 2302 хүн хэлмэгдэж байжээ. Үүнээс Ёнзонхамба, Дэмид, Гэндэнгийн гэх 2 зохиомол хэрэг, мөн дээрээс нь Хувьсгалын эсэргүүгээр 1824 хүн хэлмэгдэж цаазын ял сонсож байжээ.

Мөн Архангай аймагт шарын шашин хүчтэй дэлгэрч, сум бүр шарын шашны хийдтэй лам хуврага элбэгтэй байсан учраас хэлмэгдүүлэлтийн үед маш олон лам хуврага болон төрийн хүн хэлмэгдэж байсан байна. Үүний нэг жишээ нь 6-р Зая гэгээн Жамбацэрэн, Дэмид жанжин, Дэмид жанжны аав Гэлэгдорж хүртэл улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж байжээ.

Б.Гэрэлт-Од

Монгол брэнд