top banner

Бэлчээрийн хачигт хазуулах тохиолдол нэг дахин нэмэгджээ


2017-09-12 22:13:44
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар бэлчээрийн хачигт хазуулах тохиолдол өмнөх жилээс  нэг дахин нэмэгдэж 165 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.

2016 онд хачигт хазуулсан сэжигтэй тохиолдол 78 бүртгэгдсэнээс 34 тохиолдол нь шинжилгээгээр батлагдсан бол энэ оны эхний 8 сарын байдлаар 165 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 41 тохиолдол батлагджээ. Иргэд ихэвчлэн 4-8 сард бэлчээрийн хачигт хазуулан хүндэрсэн тохиолдолд эмнэлэгт ханддаг гэнэ. Тус аймгийн нийт сумын 17 сум бэлчээрийн хачигны голомттой нь Зооноз өвчин судлалын төвийн судалгаагаар тогтоогдоод байгаа ажээ.

Б.Гантуяа

Монгол брэнд