top banner
Шуурхай мэдээ

Хөдөлмөрийн дээд сургуульд 600 оюутан элсэн оржээ


2017-09-12 23:16:13
Зураг
Увс /МОНЦАМЭ/. Увс аймгийн ууган дээд сургууль Хөдөлмөрийн дээд сургуульд энэ жил 60 оюутан шинээр элсэн орсон байна.

1998 онд Монголын Үйлдвэрчний эвлэлийн санаачлагаар байгуулагдсан тус сургууль нь хөдөө орон нутагт дээд боловсролыг залуу үеийнхэнд олгохын зэрэгцээ Увс аймгийн хөдөлмөрийн эдийн засаг, нийгмийн харилцаанд тулгуурлан бакалавр, магистрын түвшний мэргэжилтэнг бэлтгэж байгаагаараа онцлог юм. Тус сургууль нь өнгөрсөн хугацаанд 1000 гаруй мэргэжилтэй боловсон хүчинг бэлтгэж хөдөлмөрийн зах зээлд гаргасан байна.
“Хөдөлмөрийн дээд сургууль нь орон нутагтаа хямд зардлаар боловсрол эзэмшин, ажиллах амьдрах боломжийг Увс аймгийнхаа залуучуудад олгодог. Энэ ч утгаараа тус сургуулийг сонгон суралцаж буй залуус сэтгэл өндөр байдаг” хэмээн тус сургуулийн захирал Ц.Лумжав хэллээ.
Б.Батхүү

Монгол брэнд