top banner

Өндөрширээт сум 550 кг гар тэжээл бэлтгээд байна


2017-09-13 07:11:54
Зураг
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Өндөрширээт сум  аймгийн Засаг даргын өнгөрсөн сарын 16-ний өдрийн захирамж, сумын Засаг даргын албан даалгаврын дагуу “Гар тэжээл бэлтгэх аян”-ыг өөрийн сумандаа зохион байгуулж эхлээд байна.

Аяны хүрээнд Өндөрширээт сумын Засаг даргын Тамгын газар болон Соёлын төвийн 60 гаруй албан хаагчид бусдыгаа уриалан таана 500 кг, халгай 50 кг-ыг түүж бэлтгээд байна. Мөн тус сум хурааж авсан үр тарианы бүтээгдэхүүнүүдээ хатаах, дарах ажлуудыг хийгээд байна.


Т.Есүхэйтөмөр

Монгол брэнд