top banner

Монголын пауэрлифтингчид Ази тивийн АШТ-ээс 8 алтан медаль хүртжээ


2017-09-13 09:32:28
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Филиппин Улсын Манила хотноо энэ сарын 07-12-нд пауэрлифтингийн насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид найман алтан медаль хүртжээ.

Тус тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны найман тамирчин өрсөлдсөнөөс  найман алт, дөрвөн мөнгөн медалийн эзэд болов. Тивийн аваргаас медаль хүртсэн тамирчдаа танилцуулж байна.

Тэмцээний хэрэглэлтэй төрөлд /equipped/:
-120 кг жинд Б.Чимэдцэрэн алт /world record 362,5кг/
-120 кг жинд Т.Эрдэнэхүү мөнгө
-105 кг жинд Л.Бархасбаатар мөнгө
Мастер 1 ангилалд:
+120 кг жинд Ц.Баярхүү алт
-120 кг жинд П.Отгонбаатар мөнгө
-105 кг жинд С.Баяртөгс алт
Тэмцээний /Raw Classic/ хэрэглэлгүй төрөлд:
Т.Эрдэнэхүү алт /207,5кг/
-105 кг жинд Л.Бархасбаатар мөнгө /182,5кг/
-93 кг жинд Отгондалай алт /210кг/
Мастер 1 ангилал:
+120 кг жинд Ц.Баярхүү алт /172,5кг/
-120 кг жинд Д.Отгонбаатар алт /165кг/
-105 кг жинд С.Баяртөгс /182,5кг/ алтан медаль тус тус хүртсэн байна.

Д.Өлзий

 

Монгол брэнд