top banner

Улаанбаатар хотын цагдаа "Удирдлагын төв"-өөс мэдээлдэг боллоо


2017-09-13 10:21:25
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн цагдаагийн газар Улаанбаатар хотод анх удаа Гэмт хэргийн хяналтын нэгдсэн систем бий болгох зорилгоор “Удирдлагын төв”-ийг шинээр байгуулаад үйл ажиллагаа нь тогтмолжоод байна.
Улаанбаатар хотод төдийгүй Монгол Улсад анх удаа байгуулагдсан Гэмт хэргийн хяналтын нэгдсэн систем бүхий “Удирдлагын төв”-д гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн эмзэг цэгүүдийг тодорхойлон долоо хоног, сар, жилээр үр дүнг гаргаж өмнөх долоо хоног, сар, жилтэй харьцуулалт хийж гэмт хэргийн гаралтыг богино хугацаанд бодитойгоор тодорхойлон гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр оновчтой стратеги, бодлогыг төлөвлөн хэрэгжүүлж байна.Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд төвийн үйл ажиллагаа, цаашид хийгдэх хөгжүүлэлтийн талаар дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн дарга нарт мэдээлэл өглөө.


Ж.Батсайхан


Монгол брэнд