top banner

НҮБ-ын хүний эрхийн төлөөлөгчдийг Украинаас гаргаж байгаад Орос улс ихээхэн санаа зовж байна


2017-09-13 10:21:53
Зураг
МОСКВА./ТАСС/. НҮБ-ын хүний эрхийн хяналтын ажилтнуудыг Украинаас гаргаж байгаатай холбоотойгоор Киев өөрийн хүлээсэн үүргээ биелүүлэх эсэхэд Орос улс ихээхэн санаа зовж байгаа тухай мягмар гарагт ОХУ-ын ГХЯ мэдэгджээ.

“6 дугаар сарын 24-нд зарласан “түр эвлэрэл” гэгчийг Украины удирдлага болон түүний хяналтанд буй зэвсэгт бүлэглэлүүдийн зүгээс нэг бус удаа зөрчиж байгаад харамсч байна” хэмээн Оросын дипломат байгууллагын мэдэгдэлд дурдсан байна.

Мөн уг мэдэгдэлд “Украины Аюулаас хамгаалах албаныхан, хууль сахиулах байгууллагууд олзлогдсон хүмүүсээс мэдүүлэг авахын тулд харгисаар тамлан зовоож байгаа явдлыг эрс шүүмжлэн буруушааж байна” гэжээ. 

Үүнээс гадна, Украины хууль сахиулах байгууллагууд өөрийгөө зарлан тунхагласан Луганск, Донецкийн бүгд найрамдах улсуудын нутаг дэвсгэр дээр бизнес эрхэлж буй Украины иргэдийг баривчилж байгаа нь байнгын шинжтэй зөрчил болж байна гэж уг мэдэгдэлд тэмдэглэжээ. 

Украинд хүний эрхийн хяналт тавих НҮБ-ын төлөөлөгчдийн мандат нь гуравдагч орны нөхцөл байдлыг авч хэлэлцэх эрх олгодоггүй гэдгийг ОХУ-ын ГХЯ сануулсан байна. “Үүнтэй холбоотойгоор, Крымын бүгд найрамдах улс, Севастополь хот нь ОХУ-ын нутаг дэвсгэр мөн тул Оросын энэ бүс нутгийн хүний эрхийн байдлын үнэлгээг НҮБ-ын Украины талаарх илтгэлд оруулах гэсэн оролдлого нь цаанаа хууль эрх зүйн үндэслэлгүй хэрэг юм” гэж ОХУ-ын ГЯЯ мэдэгдэв.
О.Барс 

Подробнее на ТАСС:
http://tass.ru/politika/4556786
 

Монгол брэнд