top banner
Шуурхай мэдээ

Булгийн эхийг тохижуулж, хамгаалалтад авлаа


2017-09-13 11:02:09
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Байгаль орчны газар (НБОГ)-аас Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Дээндийн амны "Сайхан булаг", Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх "Халзан амны булаг", "Хөндлөнгийн амны булаг"-ийн эхийг тохижуулж хамгаалах ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэлээ.

Булгаас ахуйн хэрэглээний болон мал ундаалах цэгүүдийг тусгаарласан хашаа босгосон байна. Уг хашааг хуванцар сав дахин боловсруулж, хийжээ. Худгийн хамгаалалтыг мод, төмрөөр хийснээр хулгайд алдагдах, хурдан эвдэрч муудах тохиолдол түгээмэл гардаг байсан бол дахин боловсруулсан материалиар орлуулснаар ашиглалтын хугацаа уртсаж байгаа юм. Мөн тохижилтийн ажлын хүрээнд худаг хүрэх явган хүний замыг байгалийн чулуу ашиглан хийж, булгийн усны найрлага, ашигт чанарын мэдээллийг байрлуулсан.

Нийслэлийн нутаг дэвсгэрт 82 булаг шанд бүртгэгдсэнээс одоогоор 30-ийг нь хамгаалалтад аваад байна.

Ч.Ариунболд

Монгол брэнд