top banner

Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн байдалд хөндлөнгийн үнэлгээ хийнэ


2017-09-13 11:21:45
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Олон улсын нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн нийгэмлэгийн хөндлөнгийн үнэлгээний баг, Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн нөхцөл байдал, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлэлт хийнэ.

Үнэлгээний багийнхан Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Цогцэцэг, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Төмөртогоо, НЭМҮТ-ийн ерөнхий захирал, АУ-ны доктор Б.Цогтбаатар нартай уулзаж Монголын нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо, өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцжээ.

Улмаар НЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, таван өдрийн турш шаталсан үнэлгээ хийх юм. Тус нийгэмлэгийн 2016 оны хурлаар Азийн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн сүлжээ байгууллагыг үүсгэн байгуулж, тэргүүн ерөнхийлөгчөөр БНХАУ-ын Өвчний хяналтын төвийн дарга Янг, дэд ерөнхийлөгчөөр Монгол Улсын НЭМХ-гийн захирал, доктор Б.Цогтбаатар нар сонгогдсон. Энэ нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр Монгол Улсын явуулж байгаа үйл ажиллагааг олон улсын түвшинд өндөр үнэлж байгаагийн илэрхийлэл болсон юм.

Дэлхийн 80 гаруй орны 100 гаруй байгууллагын гишүүнчлэлтэй Олон улсын нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн нийгэмлэг Азид сүлжээ байгууллагаас анх удаа Монголын НЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж,  хөндлөнгийн үнэлгээ зөвлөмж өгөхөөр иржээ.

Д.Өлзий

Монгол брэнд