top banner
Шуурхай мэдээ

"ТЭЦ IV"-ийн дэд станцид гарсан галыг бүрэн унтраажээ


2017-09-13 11:48:04
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах"ТЭЦ IV"-ийн хашаан дахь  дэд станцид өнөөдөр гал гарсан байна.

Галын дуудлага Нийслэлийн Онцгой Байдлын газарт 12:21 цагт  ирсний дагуу гал түймэр унтраах, аврах таван ангийн аврагчид бүрэн унтраагаад байна. НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 18, 26, 14, 10, 30 дугаар анги ажиллажээ.

Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд энэ талаар ТЭЦ-4 ТӨХК-ийн Ерөнхий инженер Б.Дашдаваа ярихдаа, "ТЭЦ-4 ТӨХК-ийн 3Т трансформаторын оруулга буудсаны улмаас гэмтэл гарсан. Шуурхай арга хэмжээ авч, одоогоор сэргээн засах ажлыг хийж байна. Үйл ажиллагааг хэвийн болгохоор ажилчид шуурхай ажиллаж байна. Галын улмаас  бусад сүлжээнд гэмтэл гарсан асуудал байхгүй. Одоогоор сэргээн засах ажиллагаа явж байна" гэлээ.
 Б.Заяа


Монгол брэнд