top banner
Шуурхай мэдээ

Иргэдийн хандиваар “Ахмадын өргөө” байгуулж байна


2017-09-13 11:50:25
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Зүүнбаян-Улаан сумын иргэд, төрийн албан хаагчид өөрсдийн хандив, хөрөнгө мөнгө, хөдөлмөр зүтгэлээр “Ахмадын өргөө”-г босгож байна.

Соёлын танхим, буудал, цайны газар бүхий 8х20 талбайтай уг барилгын ажил одоогоор 70 орчим хувийн гүйцэтгэлтэй баригдаж байгаа бөгөөд 9 сарын сүүлээр ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй байгаа аж. Аймгийн ИТХ-аас 2017 онд зарласан "Ахмадаа дэмжих жил"-ийн ажилд тус сумын иргэд, төрийн албан хаагчид идэвх санаачилгатай хандаж, ахмад буурлууддаа зориулсан өргөөг барихын тулд 40 сая төгрөгийг өөрсдөөсөө гарган, мөн өөрсдийн хүчээр бүтээн байгуулж байгаа нь талархмаар явдал юм.
Сумын Засаг дарга Б.Ууганбаяр уг бүтээн байгуулалтын ажлыг “Олон түмний хандив, дэмээр босч байгаа нүүрийн буянтай өргөө” хэмээн онцолж байлаа.
Б.Батчимэг

Монгол брэнд