top banner
Шуурхай мэдээ

Эсгийн дээр ширсэн “Монголын нууц товчоо”


2017-09-13 12:53:44

Монголын нууц товчоог 108 метр эсгий зээгт ширмэлээр урласан дүрслэх урлагийн бүтээлийг олон нийтэд танилцуулах ёслол Сүхбаатарын талбайд боллоо.

Энэхүү бүтээлийг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Хан Хэнтийн гар урчууд” ХХК-ийн хамт олон санаачлан эхлүүлсэн бөгөөд Өвөрмонгол, Тува, Буриад, Халимаг, Киргиз зэрэг монгол туургатнууд ур шингээн оролцжээ. Уг бүтээлд 108 метр цагаан эсгий, 2000 м зээг, 20000 м метр тэмээний утас, 120 ширхэг тэвнэ, 120 ширхэг зүү, 32 өнгийн 100 гаруй литр будаг, 288 метр нягтруулагч таар, 110 метр цагаан даавуу орсон аж. Монгол туургатны уламжлалт гар урлалын нэг төрөл болох зээгт эсгий ширмэлийг хойч үедээ залгамжлуулан үлдээх зорилготойгоор Чингис хааны үеийн ахуй амьдрал, ёс заншлыг энэхүү бүтээлд урласан байна. Тус бүтээлд Монгол зураг, Монгол үндэсний хээ угалз, Хүннүгийн үеийн буган хөшөө, хадны сүг зураг, монгол ёс заншил болох нүүдэллэх, мал маллах, бөөгийн зан үйл, уран дархны үйл болон бусад үйл явцыг багтаан харуулснаараа онцлог болжээ.

 

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд montsame.mn хариуцлага хүлээхгүй.

Монгол брэнд