top banner
Шуурхай мэдээ

Украины ОНМХ-үүд М.Саакашвили “алга болсон” тухай мэдээлжээ


2017-09-13 13:20:53
Зураг
КИЕВ./ТАСС/. Украины иргэншлээ хасуулсан Одесс мужийн захирагч асан Михаил Саакашвили 9 дүгээр сарын 10-нд тус улсын хилийг хууль бусаар нэвтэрсний дараа түр байрлаж байсан Львов хотын зочид буудлаасаа “ор сураггүй алга болжээ” гэж Украины олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд /ОНМХ/ мэдээлэв. 

“М.Саакашвилийн өмгөөлөгч түүний үйлчлүүлэгч одоо хаа байгааг сайн мэдэхгүй байгаа ч тэр Черновцы хот руу явсан байж магадгүй гэжээ. М.Саакашвилийн хамгаалагчид тэр хаашаа ч явах гээгүй, иймд тэр Львовын зочид буудалдаа хононо гэж батлаж байсан аж. Гэсэн хэдий ч М.Саакашвили зочид буудлаасаа гарч явсан ба одоо болтол эргэж ирээгүй байна” хэмээн Украины УНИАН агентлагийн мэдээлэлд дурджээ.

Үүний зэрэгцээ, Украины хууль сахиулах байгууллагын эх сурвалж М.Саакашвили мужийн нутаг дэвсгэрээс гадагш гараагүй гэж мэдэгдсэн байна.
О.Барс 

 



Монгол брэнд