top banner

Тосгоны хүүхдүүдийн сурах орчин сайжирч байна


2017-09-13 14:07:25
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын ЕББД 2-р сургуулийн сурагчдын ширээ сандал шинэчлэгдсэн байна.

Тус сургуулийн сурагчдын ширээ, сандал ийнхүү шинэчлэгдсэнээр хүүхдүүдийн сурах орчинд эергээр нөлөөлж байгаа юм. Хуучирч муудсан, хөдөлгөөн орсон ширээ сандал хүүхдүүдийн тав тухтай хичээллэх нөхцөлд нөлөөлж байжээ. Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар сумын Засаг даргад эрх шилжүүлсэний дагуу Орхонтуул сумын Засаг дарга энэхүү ажлыг хийсэн байна. Рашаант тосгоны ЕББД 2 дугаар сургуулийн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлын төсөвт өртөг нь 26.6 сая төгрөг бөгөөд тендер зохион байгуулах бүхий л асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулсан байна. Энэхүү ажлын гүйцэтгэгчээр П.Эрдэнэцогт захиралтай "Визард консалтантинг" ХХК  ажиллажээ.
Ч.Отгонцэцэг

Монгол брэнд