top banner
Шуурхай мэдээ

Буудлагын спортын олимп, дэлхийн аваргуудын халз тулаан болно


2017-09-13 14:16:58
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын буудлагын спортын холбооноос буудлагын спортын олимп, дэлхийн аваргуудын халз тулааныг есдүгээр сарын 17-нд зохион байгуулна.

Энэ халз тэмцээнийг Монгол Улс олимпийн наадмаас буудлагын спортын төрлөөр медаль хүртсэний 25 жилийн ойд зориулж байгаа юм. Олимпийн хошой алт, гурван хүрэл медальт, дэлхийн хошой аварга Болгарын Мария Гроздева, олимпийн алт, хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга Гүржийн Нино Салуквадзе, олимпийн аварга, олимпийн гурван мөнгө, нэг хүрэл медальт Сербийн Ясна Секарич, олимпийн хошой хүрэл медальт, дэлхийн хошой аварга Д.Мөнхбаяр нарын шилдгүүдийн халз тулаанд урьсан байна. 

Энэ үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт  О.Гүндэгмаа, Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн хошой хүрэл медальт Д.Мөнхбаяр нарын спортын түүхэн үзэсгэлэн "Бльюмон" үзэсгэлэнгийн танхимд есдүгээр сарын 16-18-нд болох юм.
Д.Өлзий  

Монгол брэнд