top banner
Шуурхай мэдээ

Баян-Өлгийгөөс Казахстан руу шилжих иргэдийн тоо өсчээ


2017-09-13 14:36:17
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тус аймагт гадаад шилжих хөдөлгөөн нэмэгдсэн талаар аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан судалгаанд дурджээ.

Судалгаагаар 2014 онд 74 өрхийн 216 иргэн, 2015 онд 280 өрхийн 822 иргэн Бүгд Найрамдах Казахстан Улс руу шилжиж бүртгэлээс хасагдсан бол энэ тоо 2016 онд 498 өрхийн 2124 хүн болж 4,6 дахин нэмэгджээ. Үүний дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар иргэншлээс гарсан хүмүүс мөн багтаж байгаа аж. Шилжигсдийн 51,7 хувь нь тус улсын их, дээд сургуулиудад суралцахаар, 11,3 хувь нь хөдөлмөрийн насны хүн ам буюу ажиллахаар явсан иргэд байна.

Баян-Өлгий аймгийн иргэдийн хувьд Зөвлөлт Холбоот Улс задран унаж, БН Казахстан Улс тусгаар тогтнолоо зарласан 1991 оноос хойш тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах, бүр мөсөн нүүх хөдөлгөөн эхэлжээ. Холбогдох байгууллагаас өгсөн мэдээллээр 1991-2000 онуудад 9130 өрхийн 42020 иргэн, 2000-2010 онд 2210 өрхийн 10470 хүн шилжин явсан байна.   

Ө.Нурболат


Монгол брэнд