top banner

Ногоон санхүүжилтийн асуудлаар чуулна


2017-09-13 15:34:43
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын банкны холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран “Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн Форум 2017” маргааш  Шангри Ла зочид буудлын хурлын танхимд эхэлнэ.

Нээлтийн арга хэмжээнд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга Эрик Солхайм тэргүүтэй төлөөлөгчид оролцоно. Энэ жилийн форум “Тогтвортой санхүүжилтийг түгээн дэлгэрүүлэх олон талт хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд болох бөгөөд олон улсын байгууллагуудын өндөр түвшний төлөөлөл оролцож, ногоон санхүүжилтийн асуудлыг хөндөнө хэмээн Монголын банкны холбооноос мэдээллээ.
Б.Заяа

Монгол брэнд