top banner
Шуурхай мэдээ

Хөрөнгө оруулагчдад ногоон барилгын зээлийн төслийг танилцуулна


2017-09-13 16:09:01
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Банкны холбоо (МБХ), Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), Ариг банк хамтран маргааш буюу энэ сарын 14-нд “Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн форум-2017” болно.

Энэ талаар МБХ-ны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган нар мэдээлэл хийв.

“Тогтвортой санхүүжилтийг түгээн дэлгэрүүлэх олон талт хамтын ажиллагаа” сэдэвт энэхүү арга хэмжээнд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга Эрик Солхайм болон Ногоон уур амьсгалын сан (GCF), Олон улсын санхүүгийн корпораци (IFC), Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага (GGGI) зэрэг олон улсын байгууллагуудынудирдлагууд оролцох юм.  Форумын үеэр санхүүгийн салбарын бодлого, хууль эрх зүйн зохицуулалт, банкны бус санхүүгийн салбарт тогтвортой санхүүжилтийн үйл ажиллагааг нэвтрүүлэх, барилга, ноос ноолуур зэрэг бизнесийн салбарт байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр хэлэлцүүлэг өрншшлэх аж. Мөн “Гэр хорооллын бүсийн иргэдэд агаарын бохирдлыг бууруулах халаагуур олгох”, “Хямд төсөр ногоон барилгын зээл” зэрэг төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулж, хамтын ажиллагааны боломжуудыг ярилцах юм.

Энэхүү форумд дотоод болон гадаадын 400 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлсэн байна.

Ч.Ариунболд

Монгол брэнд