top banner

Инфляци дунд хугацаанд тогтворжино гэв


2017-09-13 16:20:21
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Инфляцийн түвшин тайлант улиралд хүлээлтээс нэмэгдсэн ч зорилтот түвшиндээ байгаа бөгөөд дунд хугацаанд  тогтворжих төлөвтэй хэмээн Төвбанк мэдэгдлээ.

2014 оны дунд үеэс хойш буурах төлөвтэй байсан жилийн инфляцийн түвшин энэ оны сүүлийн 6 сарын турш өсөв. Эдийн засгийн сэргэлт инфляци өсөхөд нөлөөлж байгаа ч нийлүүлэлтийн болоод аргачлалтай холбоотой хүчин зүйлс нөлөөлж буйг тодотгов. Үндэсний статистикийн хорооноос өргөн хэрэглээний барааны сагсыг шинэчилж, шинэ бараануудыг хамруулсан нь инфляцийн нэг орчим хувийн өсөлтийг үзүүлжээ. Түүнчлэн автомашины онцгой албан татварын өсөлттэй холбоотой суудлын автомашины үнэ нэмэгдсэн нь инфляцийг нэмэгдүүлжээ. Эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлт, нефтийн бүтээгдэхүүний үнэ, цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой ургац хураалтаас инфляцийн цаашдын төлөв хамаарна гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.
Б.Заяа 

Монгол брэнд