top banner
Шуурхай мэдээ

Зүүн бүсийн цагдаагийн алба хаагчид мэргэшиж байна


2017-09-13 17:17:50
Зураг
Хэнтий /МОНЦАМЭ/. Зүүн бүсийн Цагдаагийн байгууллагын Эрүүгийн мөрдөгч, Хэсгийн төлөөлөгч, санхүүгийн алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт Чингис хотод Даваа гарагт эхэллээ.

Тодруулбал, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгууд, Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн 100 гаруй алба хаагчид уг сургалтад хамрагдаж байгаа юм.

Сургалтын арга хэмжээний нээлтэд Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан, ЦЕГ-ын тусгай газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн цагдаагийн газар, Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.
 
Нээлтийн арга хэмжээ Б.Пунцагийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаагаар эхэлж, эрхэлсэн ажилдаа үр бүтээл гаргаж, хамт олноо тэргүүлэн ажилласан алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаагаар үргэлжлэв.

"Цагдаагийн гавьяа" тэмдгээр Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Л.Батсайхан, Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Өмнөдэлгэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Д.Балдангомбо, Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын Мөнххаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөнхтөр, "Спортын алдар" тэмдгээр Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганхуяг, Дорнод аймаг дахь цагдаагийн газрын Булган сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Чинзориг, Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Эрдэнэбат, ЦЕГ-ын "Хүндэт жуух" бичгээр Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Норовлин сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.Мандахбаяр, Дорнод аймаг дахь цагдаагийн газрын Хөлөнбуйр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Х.Мөнхнасан, Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын Эрдэнэцагаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бямбашагай нар тус тус шагнагдлаа.

Мөн энэ үеэр Цагдаагийн Ерөнхий Газрын дэргэдэх “Сүлд” чуулгын уран бүтээлчид хүрэлцэн ирж, уран бүтээлийнхээ дээжээс толилууллаа.

Сургалт ирэх Баасан гарагт өндөрлөнө.
Д.Одонтунгалаг

Монгол брэнд