top banner

Элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээний ажил зогсжээ


2017-09-13 17:44:51
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Засгийн газрын "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд явагдаж байгаа 40-65 насны иргэдийн элэгний В, С вирусийг илрүүлэх шинжилгээний ажил санхүүжилт байхгүйн улмаас зогссон байна.

Аймгийн Эрүүл мэндийн газраас өгсөн мэдээгээр уг шинжилгээнд тус аймгаас 18196 хүн хамрагдах ёстойгоос 6487 хүн үзлэгт орж, 671 хүнээс С, 462 хүнээс В вирус илэрчээ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд шинжилгээнд хамрагдалтын түвшин 35,7 хувьтай байгаа бөгөөд санхүүжилт тасарсан шалтгаанаар өнгөрсөн сараас ажил гацаанд оржээ. Эх сурвалжийн мэдээлснээр холбогдох санхүүжилт олгогдоогүйн улмаас Улаанбаатар хотын итгэмжлэгдсэн лабораториуд  В,С вирус илэрсэн иргэдийн вирусийн идэвхжлийг тодорхойлох шинжилгээг  хийхээс татгалзаад байгаа аж.

Төлөвлөгөөний дагуу вирус илрүүлэх шинжилгээг 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл, вирус тоолох, эмчлэх ажлыг 11 дүгээр сарын 1-ний хүртэл бүрэн хийж дуусгах ёстой юм. 

Ө.Нурболат


Монгол брэнд