top banner
Шуурхай мэдээ

Eсөн байршил бүхий эвдэрсэн замыг засварлана


2017-09-13 18:06:39
Зураг
Архангай \МОНЦАМЭ\. Архангай аймгийн төвийн эвдэрсэн замын засварыг хийж гүйцэтгэх компанийг шалгаруулах тендер зарлагдсан байна. Шалгарсан компани хүйтэн орохоос өмнө зам засварын ажлыг хийж дуусгана хэмээн холбогдох албаны хүн хэлж байна.

Аймгийн төвийн 4-р багийн өрхийн эмнэлгээс урагш Жаст ойл шатахуун түгээх станц хүртлэх замын далан, Булган уулын урдаас Цогт-Уул хүртлэх замын далан, дугуйн зам гээд 9 байршлын зам эвдэрчээ.

Архангай аймагт 2014 онд Гудамж төсөл хэрэгжиж аймгийн төв дотор 8.5 км авто зам, дугуйн зам, явган хүний зам зэрэг баригдсан. Улсын төсвийн 10.3 тэр бум төгрөгөөр баригдсан энэхүү замууд жилээс жилд эвдэрч цууран, дахин засвар хийхээр болоод хоёр ч жилийн нүүрийг үзэв. Ихэнхдээ хүчтэй бороо, үерийн уснаас үүдэлтэй хагарч эвдэрсэн байдаг байна.  

Б.Гэрэлт-Од

Монгол брэнд