top banner
Шуурхай мэдээ

21 аймагт ачаа тээврийг найдвартай, шуурхай хүргэх нөхцөл Дарханд бий боллоо


2017-09-13 19:09:26
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Хот хооронд, орон нутгийн нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэдийн ая тухтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, авто тээврийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, сум суурин хүртэл хүртээмжтэй болгох, эрэлтэд нийцсэн тээврийн үйлчилгээг бүрдүүлэх зорилгоор Монгол шуудан ХК болон Автотээврийн үндэсний төвийн удирдлагууд хамтран ажиллах санамж бичигт энэ оны 4-р сард  гарын үсэг зурсан.Тэрхүү санамж бичгийн биелэлтийн нэг нь Дархан хотод хэрэгжиж эхэллээ.

Дархан-Уул аймгийн Авто тээврийн төв, Монгол шуудан ХК-ийн Дархан салбар хамтран Улаанбаатар хот, болон нийтийн тээврийн  үйлчилгээг Дархан хотоос шууд хүргэж байгаа Орхон, Булган, Хөвсгөл зэрэг аймаг руу ачаа тээврийг өдөр бүрийн цагийн хуваарийн дагуу хүргэх боломжийг нээлээ.Ингэсэнээр иргэдийн хэлж сурсанаар дайвар гэх ачаа болон овор хэмжээг үл хамаарах харгазлах эзэнгүй ачааг нэг аймгаас нөгөө аймаг руу найдвартай,  түргэн шуурхай хүргэх нэгдсэн сүлжээг бий болгож байгаа юм.Дархан хотоос нийтийн тээврийн үйлчилгээг хүргэж байгаа аймгуудаас гадна 21 аймагт ачаа тээврийг хүргэх боломжтой. Ачааны үнийн тарифыг Монгол шуудан ХК-ийн үнийн жишгээр тогтоосон аж. Тодруулбал нэг иргэн 1-р бүс буюу 301 километрт /Дархан-Улаанбаатар/ бичиг баримт, ачаа, тээш  өгсөн тохиолдолд овор хэмжээ килограммаас шалтгаалан төлбөрөө төлнө.0-100 гр хүртэлх бичиг баримт, захидал 2000 төгрөг.100граммаас илүү гарсан тохиолдолд 100гр тутамд 500 төгрөгийн нэмэгдэлтэй, логистик илгээлтийн тухайд  2килограмм хүртэлх ачаа 3000 төгрөг, илүү гарсан бүрэн бус  1кг тутамд 800 төгрөг, ачаа тээш хадгалалт нь өдрийн 1000 төгрөг , хоногоор буюу 24 цаг хадгалсан тохиолдолд 2000 төгрөг байхаар тусгажээ.Хоёрдугаар бүс буюу301-1000 хүртэлх километрт 2кг ачаа 4500 төгрөг бүрэн бус 1 кг тутамд 1000төгрөг, гуравдугаар бүс буюу 1001-ээс дээш  км-т 7000 төгрөг  бүрэн бус буюу 2кг-аас илүү гарсан ачаа тутамд 1500 төгрөг төлөх ажээ.
Энэ үйлчилгээг нэвтрүүлсэнээр нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, хууль бус тээвэрт  өгсөн ачаа тээш нь эзэндээ очдоггүй байдлыг таслан зогсоох, үнийн хөөрөгдлийг таслан зогсооход оршиж байгааг Дархан-Уул аймгийн Авто тээврийн төвийн дарга Б.Наранбаатар онцоллоо. 
Л. Отгонбаатар

Монгол брэнд