top banner
Шуурхай мэдээ

Үдийн цайны бүтээгдэхүүн нийлүүлэгчдэд сургалт явууллаа


2017-09-13 20:14:20
Зураг
Увс /МОНЦАМЭ/. Сургууль, цэцэрлэгүүдийн сургалтын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор үдийн цайны бүтээгдэхүүн нийлүүлэгчдийн дунд хүнсний аюулгүй байдлыг хангуулах талаар сургалт явууллаа.

Үдийн цайны бүтээгдэхүүн болон дотуур байрны хүүхдийн хоолны материал нийлүүлж байгаа аж ахуйн нэгж байгууллага, иргэд нь шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдаалсны улмаас хүүхдүүдийн дунд хоолны хордлогот өвчлөл нэмэгдэх гол шалтгаан болдог байна. Сургууль, цэцэрлэгийн орчинд хоол үйлдвэрлэлийн үйлчилгээг үзүүлж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хоол хүнсний аюулгүй байдлыг хангах тухай мэдлэг олгосноор хүүхдийг аюулгүй хүнсээр хангахад эерэг нөлөө үзүүлнэ хэмээн мэргэжлийн байгууллагын зүгээс үзэж байна.
Б.Батхүү

Монгол брэнд