top banner
Шуурхай мэдээ

Алтай Таван богдод саатсан иргэдийг Улаанбаатарт авчирчээ


2017-09-14 07:58:20
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Израйл улсын таван иргэн, Монгол Улсын нэг иргэн Алтай Таван богд ууланд аялж явахдаа цасанд боогдсон байж болзошгүй. Тэдгээр иргэнийг хайхаар эрлийн баг гаргасан тухай өчигдөр мэдээлсэн. 

Дуудлагын дагуу Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 8, цагдаагийн газрын нэг, нийт 9 алба хаагч, нэг автомашин, техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Гэтэл гадаадын иргэд нь цасанд боогдоогүй. Нэг иргэний биеийн байдал муудаж, таталт өгсөн тул авиралтыг зогсоосон байжээ. Израйль улсын таван иргэнийг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми 171 загварын нисдэг тэргээр үүрээр Улаанбаатарт авчирсан тул эрэн хайх ажиллагааг зогсоосон аж. 

Б.Туул


Монгол брэнд