top banner
Шуурхай мэдээ

Хиллари Клинтоны шинэ ном худалдаанд гарчээ


2017-09-14 09:02:29
Зураг
НЬЮ-ЙОРК. /Америкийн дуу хоолой/. АНУ-ын өнгөрсөн оны ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтоны бичсэн шинэ ном энэ долоо хоногийн мягмар гарагаас Америкийн номын дэлгүүрүүдээр борлуулагдаж эхэлсэн тухай “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээлжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Клинтон “Болсон явдал” хэмээх энэ номондоо өнгөрсөн оны ерөнхийлөгчийн сонгуульд юу түүнийг ялагдахад хүргэснийг бичсэн байна.

Мөн зөвхөн Дональд Трамп төдийгүй ОХУ-ын тагнуулын байгууллагууд болон Холбооны мөрдөх товчооны захирал Жэймс Коми нарын эсрэг тэмцэж байснаа тэрбээр уг номондоо цохон дурдсан ажээ.

Оросууд кибер халдлага үйлдэн сонгуульд хөндлөнгөөс оролцсон, төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албан ажилдаа хувийн и-мэйл  хаягаа ашигласан гэх хэргийг дахин шалгах шийвэрийг Ж.Коми сонгуулийн өмнөх өдөр гаргасан зэрэг нь сонгуульд ялагдахад шууд нөлөөлсөн гэж хатагтай Х.Клинтон үзэж байгаа юм.

Тэрбээр энэ номондоо Д.Трампыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины “утсан хүүхэлдэй” гэж тодорхойлжээ.
Г.Доржханд
 




Монгол брэнд