top banner

Малайзын сургуульд гал гарсны улмаас 25 багш, сурагч амиа алджээ


2017-09-14 09:20:56
Зураг
КУАЛА-ЛУМПУР. /Спутник/. Малайзын нийслэл Куала-Лумпур хотод орших нэгэн шашны сургуульд өнөө өглөө  үүрээр гал гарсны улмаас 25 хүн амиа алдсан тухай тус хотын Гал түймэртэй тэмцэх газар мэдэгдсэнийг Оросын “Спутник” агентлаг уламжиллаа.

Гал сөнөөгчдийн мэдэгдсэнээр, багш болон сурагчид нийлсэн 25 хүн галд өртөн амиа алдсан байна. Амиа алдсан багш, сурагчдын нас тодорхойгүй байна. Коран судар судалдаг ийм сургуулиудын дотуур байранд 5-18 насны хүүхдүүд амьдардаг аж. Утаанд угаартсан олон сурагч эмнэлэгт хүргэгдсэн гэсэн мэдээлэл байна.

Удаа дараа галын дуудлага хүлээж авсныхаа дараа галын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахыг Малайзын холбогдох албаны хүмүүс хувийн шашны сургуулиудад нэг бус удаа сануулж байсан аж. Малайзад  2015 оноос хойш сургуулийн бүсэд гал гарсан 200 гаруй тохиолдол бүртгэгджээ.

Тус улсын Ерөнхий сайд Нажиб Разак “Твиттер” хуудсаараа дамжуулан амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.
Г.Доржханд
 

 

Монгол брэнд