top banner
Шуурхай мэдээ

Консулын газрын удирдлагууд уулзав


2017-09-14 10:48:22
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд Австрали Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргын Консулын асуудал эрхэлсэн Нэгдүгээр орлогч Жон Филптэй Канберра хотноо 2017 оны 9 дүгээр сарын 8-нд уулзаж, консулын харилцаа, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын дараа Я.Ариунболд Австралийн ГХХЯ-ны Гадаад паспортын газар, Консулын шуурхай алба, Иргэдтэй харилцах албаны байраар тус тус зочлон үйл ажиллагаатай нь танилцаж, туршлагаа хуваалцав.


Монгол брэнд