top banner

"Шилдэг нохойн төлөөлөгч"-өөр Өвөрхангайн Цагдаагийн газрын ахлагч Ж.Мөнхжаргал шалгарав


2017-09-14 12:55:08
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Цагдаагийн байгууллагын албаны нохойн төлөөлөгчдийн мэргэжлийн ур чадвар, албанд ашиглагдаж буй нохдын албаны бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор “Шилдэг нохойн төлөөлөгч-2017” улсын аварга шалгаруулах тэмцээнийг ЦЕГ-ын Сургалтын нэгдсэн төвийн Нарстай ам дахь Хээрийн сургалтын хэсэгт амжилттай зохион байгууллаа. Тэмцээнийг шилдэг нохойн төлөөлөгч, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Г.Нэргүй агсны нэрэмжит болноороо онцлогтой юм. Энэхүү тэмцээнд төв орон нутгийн албаны нохойн сургалтын 28 нохойн төлөөлөгч албаны нохдын хамт оролцлоо.

Тэмцээнийг нийт 3.8 км замыг туулж, эрэн хайх, буудлага, саадыг даван туулах, хорт утааны цэгийг нэвтрэх, галт зэвсэгтэй этгээдийг дайчлан баривчлах зэрэг даалгаврыг гүйцэтгэх шалгуураар зохион байгуулж, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын нохойн төлөөлөгч, цагдаагийн ахлагч Ж.Мөнхжаргал бусдыгаа манлайлан Тэргүүн байр, Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн нохойн төлөөлөгч, цагдаагийн ахлах ахлагч Б.Баянмөнх дэд байр, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын нохойн төлөөлөгч, цагдаагийн ахлагч Д.Насанжаргал гутгаар байр тус тус эзэлж, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын нохойн төлөөлөгч, цагдаагийн дэд ахлагч Б.Жавхлантөгс тусгай байр, цом, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнагдлаа. Тэмцээний нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж, Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаах албаны дарга ахлах комиссар Н.Дамдинсүрэн, Гаалийн ерөнхий газрын Албаны нохойн сургалтын төвийн дарга Б.Наранбадрах, Онцгой байдлын ерөнхий газрын Албаны нохойн сургалтын төвийн ахлах дасгалжуулагч, ахмад Ш.Бямбадорж, Лондон хотын амьтан хамгаалах нийгэмлэг төвийн ажилтан Ш.Мягмарсүрэн, Хилийн цэргийн ерөнхий газрын 0151 дүгээр ангийн Албаны нохойн сургалтын төвийн дарга, цагдаагийн ахмад Ж.Өлзийбаяр, Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны харуул хамгаалалтын ахлах байцаагч С.Чинзориг, Иргэний нисэхын ерөнхий газрын аюулгүй байдал хамгаалалтын албаны нохой сургагч С.Батболд, Нийслэлийн ахмадын хорооны дарга бэлтгэл хурандаа С.Отгонбаатар, Албаны нохойн сургалтын хэлтсийн ахмад ажилтан бэлтгэл хурандаа Б.Очирбат, И.Төмөрбаатар, Н.Саруул, Бэлтгэл дэд хурандаа Д.Банди, Ц.Болдбаатар комиссар Д.Сангарагчаа зэрэг зочид, нохой сонирхогч иргэд, алба хаагч нарын төлөөлөл оролцлоо.


Ж.Батсайхан


Монгол брэнд