top banner
Шуурхай мэдээ

Ирэх бямба гарагт нийслэлчүүдэд зориулсан “Дугуйн баяр” болно


2017-09-14 13:11:49
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх бямба гарагт буюу энэ сарын 16-ны өдөр нийслэлчүүдэд зориулсан “Дугуйн баяр”-ыг зохион байгуулахаар болжээ.
Цэнхэр дэлгэцээр нийслэлчүүдтэй 25 жилийн турш хамт байгаа UBS телевизийн нэрэмжит бүх нийтийн “Дугуйн баяр”-ын уралдааныг “Буянт-Ухаа” спорт цогцолбороос, Айдасын даваа, Өлзийт хороолол, Шувуун фабрик, чиглэлийн 40 км засмал зам, 10 км шороон зам бүхий тойрог замд зохион байгуулна.

“Дугуйн баяр”-ын ерөнхий зохион байгуулагчаар UBS телевиз, хамтран зохион байгуулагчаар Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/, Монголын дугуйн холбоо /МДХ/, “Спорт бүх нийтийн үйлс” ТББ,  Спортыг дэмжигч “Аttila” дугуйн брэнд дэлгүүр, байгалийн эрдэст цэвэр ус үйлдвэрлэгч “Тэрэлж” ХХК зэрэг байгууллагууд тус тус ажиллах юм.

Дугуйчид тус уралдаанд эрэгтэй эмэгтэй сонирхогчид болон мэргэжлийн дугуйчид, мөн насны ангиллаар нийт долоон өөр түвшинд өрсөлдөнө. Ангилал бүрээс 5 шилдэг дугуйчдыг шалгаруулна. Шилдгүүдийг цом, өргөмжлөл, “Аttila” брэндийн уулын дугуй, дугуйн иж бүрэн хувцас хэрэглэл хүлээж байна. Уралдааны бүртгэл МҮОХ-ны 211 тоот буюу МДХ-ны байранд болж байна.

Д.Өлзий


Монгол брэнд