top banner

Энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа


2017-09-14 13:50:18
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай энхийг сахиулах "UNMISS" ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн зургадугаар ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнийг Зэвсэгт хүчний Жанжин штабын жагсаалын талбайд өнөөдөр хүлээн авч Төрийн дээд одон медаль гардууллаа.
Энэ арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд, Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-эрдэнэ нар нээж үг хэллээ.
Энхийг сахиулагчдад Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар нарын удирдлагууд олдон медаль гардууллаа. Шагнал гардуулах ёслолд  БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ, ТЕГ-ын удирдлага болон албаны хүмүүс, хүндэт зочид, үүрэг гүйцэтгэх цэргийн багуудын бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцов.


Ж.Батсайхан


Монгол брэнд