top banner

"Идэвхтэй хөдөлгөөн-Эрүүл иргэн" өдөрлөг болно


2017-09-14 14:01:43
Зураг
Орхон/МОНЦАМЭ/ “Идэвхитэй хөдөлгөөн-Эрүүл иргэн” өдөрлөгийн хүрээнд  ирэх амралтын өдөр 1000 иргэн  марафон гүйнэ.

Үүнийг JCI Монгол Үндэсний 20 дугаар чуулганы угтаж хийж байгаа юм. Нийтийн гүйлтийн арга хэмжээг Орхон аймгийн ЗДТГ, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс хамтран зохион байгуулж байгаа ажээ. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй, 30 хүртэлх, 30-45, 45-аас дээш насны ангиллаар өрсөлдөнө.  JCI Монгол Үндэсний 20 дугаар чуулганы бусад арга хэмжээ 16-17 хүртэл үргэлжилнэ.
Б.Оюун-Эрдэнэ
 

Монгол брэнд