top banner

Монгол Улс эхний хагас жилд гурван тэрбум кВт/ц үйлдвэрлэжээ


2017-09-14 14:03:17
Зураг
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт “Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн Төвийн бүсийн уулзалт” зөвлөгөөн болж байна. Үүнийг Эрчим хүчний яам болон Эрчим хүчний зохицуулах хороо, “Эрдэнэт үйлдвэр” ХХК хамтран зохион байгуулж байгаа юм.  Зөвлөгөөнд 13 аймгийн 60 гаруй байгууллагын 400 гаруй мэргэжилтэн  оролцож байна.
Монгол Улс  2017 оны эхний хагас жилийн байдлаар гурван тэрбум кВт/ц, 4.5 сая кК дулаан үйлдвэрлэж улсын хэрэгцээгээ бүрэн хангажээ.  Нийт 427 тэрбум төгрөгийн борлуулалт хийж 12 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Эрчим хүчний Төвийн нэгдсэн сүлжээ  жилд дунджаар 5.5 тэрбум кВт/цахилгаан, эрчим хүч үйлдвэрлэж, 500 мянга гаруй хэрэглэгчдэд  дулааны эрчим хүч  нийлүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эрчим хүчний хамгийн том сүлжээ гэдгээрээ онцлогтой юм.
Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд Эрчим хүчний яам  Эрдэнэт, Дарханы  Дулааны цахилгаан станцыг тус бүр 35 мВт-аар, Чойбалсангийн Дулааны цахилгаан станцыг 50 мВт-аар нэмэгдүүлж байна. Мөн эрчим хүчний салбарын эдийн засгийн бодлогыг зах зээлийн гольдрилд оруулах, урамшууллын зохицуулалтын загвар, системд шилжүүлэхээр судалгаа хийгдэж байгаа аж. Түүнчлэн эрчим хүчний компаниудыг хүний нөөц, техник, санхүүгийн нэгдсэн бодлоготойгоор хөгжүүлэхийг зорилго болгож байна гэж Эрчим хүчний зохицуулах хорооны мэргэжилтэн хэллээ. Зөвлөгөөн маргааш үргэлжилнэ.
Б.Оюун-Эрдэнэ
 

Монгол брэнд