top banner

Орхон аймаг “Ногоон хөгжлийн бодлого”-оо боловсруулж байна


2017-09-14 14:08:18
Орхон/МОНЦАМЭ/ “Орхон аймгийн Тогтвортой, Ногоон хөгжлийн бодлого” –ын бичиг баримт боловсруулах ажлын хэсэг эхний хурлаа хийлээ. 

Аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргалаар ахуулсан ажлын хэсэгт 10 байгууллагын 20 гаруй мэргэжилтэн оролцож байна. Ажлын хэсэг эхний хурлаараа салбар, салбарын мэдээлэл цуглуулах, иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөлөө. Үүний дараа  Орхон аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчинд дүн шинжилгээ хийж бодлогын бичиг баримтаа боловсруулах ажил эхэлнэ. Мөн социологи, цаг уур, орчин, хөрс, газрын доройтол, бэлчээр, газар тарилангийн судалгаа хийнэ.  Түүнчлэн бүх салбарын давуу болон сул тал, боломж, нөөц, сөрөг үр дагаврын нарийвчилсан судалгаа мэдээлэл цуглуулахаар боллоо.
Б.Оюун-Эрдэнэ
 

Монгол брэнд