top banner

Дэлхийн хамгийн хөгшин хулсны баавгай үхжээ


2017-09-14 14:19:04
Зураг
БЭЭЖИН. /Шиньхуа/. Дэлхийн хамгийн хөгшин хулсны баавгай үхсэн тухай Хятадын зүүн өмнөд нутгийн Фужоу мужийн амьтны хүрээлэнгийн ажилтнууд мэдэгдсэнийг “Шиньхуа” агенгтлаг мэдээлэв.

37 настай “Баси” хулсны баавгайн үе тэнгийнхэн аль эрт үхсэн гэнэ. Энэ хулсны баавгай хүнээр бол 100 гаруй жил насалжээ.

Аварга хулсны баавгайнууд нь Хятадын “бэлгэ тэмдэг” гэгддэг бөгөөд энэ амьтныг Хятад улс тусгай хамгаалалтад авсан билээ. Хятад улсын холбогдох байгууллагууд олон арван жил энэ амьтныг хамгаалах ажил өрнүүлснээр тэднийг нэн ховордсон амьтдын жагсаалтаас хасаж чадсан юм.

“Баси”-гийн дурсгалыг хүндэтгэх ёслолыг өнөөдөр тус улсын төрийн мэдлийн телевизүүдээр шууд дамжуулсан байна.

Фужоу мужийн Хулсны баавгай судлах ба хамгаалах төвийн нэгэн мэргэжилтэн “Бидний од Баси өнөө өглөөний 8:50 цагт амьсгал хурааж, бидэнд маш том гарз тохиолоо” гэж ярьжээ.

Энэ баавгай нь 1990 оны Азийн наадмын бэлгэ тэмдэг болж байсан юм.

Г.Доржханд
 

 

Монгол брэнд