top banner

Монгол Улс “Евро, Төв Азийн зөвлөхүүдийн бүлгэм” байгуулах ажлыг хариуцна


2017-09-14 14:21:09
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНКазУ-ын нийслэл Астана хотноо энэ сарын 06-07-нд болсон “Олон улсын Менежментийн Зѳвлѳх Байгууллагуудын Зѳвлѳл”-ийн Ерөнхий чуулганд Монголын Менежментийн Зөвлөхүүдийн холбоо оролцжээ.

Чуулганаар Монголын Менежментийн Зөвлөхүүдийн холбооноос “Евро, Төв Азийн зөвлөхүүдийн бүлгэм” байгуулах санал гаргасныг 100 хувийн саналаар дэмжсэн байна. Уг бүлгэмийг байгуулах ажлыг Монгол Улс хариуцах болжээ. Мөн Зөвлөх байгууллагуудын Ази, номхон далайн бүсийн чуулганыг 2020 онд Монгол улсад зохион байгуулах хүсэлт гаргажээ.

Чуулганы үеэр Монголын Менежментүүдийн Зөвлөхүүдийн Холбоо гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн БНХАУ, Англи, Австри, Итали улсын холбоотой хамтран ажиллах талаар санал солилцож, зөвлөхүүдээ харилцан солилцож мэргэшүүлэх, туршлага хуваалцах ажлыг зохион байгуулахаар тохирсон байна.

Монгол брэнд