top banner

Саусгоби сэндс компани Гурвантэс суманд 42 айлын орон сууц барина


2017-09-14 15:16:42
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Саусгоби сэндс компани Өмнөговь аймгийн Гурвантэс суманд “Эс Жи Эс 999” төсөл хэрэгжүүлсэн байна.

Эл төслийн хүрээнд 42 айлын орон сууц барихаар тус сумын ЗДТГ, Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ, Монгол 333 компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

“Эс Жи Эс 999” төслийг Төрийн Орон Сууцны Корпорацийн санаачилсан “ТОСК-999” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй юм. Саусгоби сэндс компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэгжүүлж буй эл төсөл нь Гурван тэс сумын иргэдийг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах зорилгоор  4 давхар, 4 барилга нийт 42 айлын орон сууц барих аж. Төсөл гурван сарын хугацаанд хэрэгжих юм байна. “Эс Жи Эс 999” төслийн 42 айлын орон сууцны барилгын 1м2 талбайн үнэ 999 мянган төгрөгөөс хэтрэхгүй гэдгийг Саусгоби сэндс компанийн удирдлагууд онцлов.

“Саусгоби сэндс” ХХК нь Монгол Улсад нүүрсний хайгуул, олборлолт явуулж буй бөгөөд  ХонгКонгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй юм.
 
Б.Заяа

Монгол брэнд