top banner

МҮЭХ УИХ-д Засгийн газраа яаралтай байгуулахыг шаардлаа


2017-09-14 15:54:38
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос УИХ-д хандан мэдэгдэл гаргав.

Мэдэгдэлд, “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн хэрэгжилт хангалтгүй, иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тэтгэврийн нас, зарим төрлийн татварыг нэмэгдүүлсэн буруу шийдвэрүүдийг залруулах, цалин орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах зэрэг хөдөлмөрчдийн өмнө тулгамдсан олон асуудлууд шийдвэрлэгдэхгүй удаашралтай байгаагаас нийгэмд үүссэн бухимдал улам нэмэгдсээр байна. Боловсрол, эрүүл мэнд зэрэг  салбарт ажиллагсад хөдөлмөрлөх эрх ашгийнхаа төлөө эсэргүүцлээ илэрхийлсээр байна.

Тиймээс цаг хугацаа алдалгүй хуулийн хүрээнд чадварлаг, хариуцлагатай, мэргэжлийн Засгийн газрыг шуурхай байгуулж, нийгэмд хүлээлт үүсгээд байгаа асуудлаар шаардлагатай арга хэмжээг авч, Засгийн газрын хэвийн үйл ажиллагааг шуурхай хангахад УИХ онцгой анхаарч ажиллах шаардлагатай” хэмээн дурджээ.
 
Б.Заяа

Монгол брэнд