top banner
Шуурхай мэдээ

Улсын хэмжээнд 29.7 мянган тонн үр тариа хураан аваад байна


2017-09-14 16:09:15
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд есдүгээр сарын 12-ны байдлаар 12.3 мянган га-г ангилан хадаж, 36.0 мянган га-гаас 29.7 мянган тонн үр тариа хураан аваад байгааг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал 1.3 мянган га-гаас 13.1 мянган тонн төмс, 1.8 мянган га-гаас 19.3 мянган тонн хүнсний ногоо, 2.1 мянган га-гаас 3.4 мянган тонн тэжээлийн ургамал, 2.4 мянган га-гаас 1.1 мянган тонн тосны ургамал  хураан аваад байгаа аж.

Энэ онд улсын хэмжээнд 393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5 мянган га-д хүнсний ногоо, 78.2 мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн ургамал, 1.9 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 524.3 мянган га-д тариалалт хийжээ.

Ургацын урьдчилсан балансаар 271.8 мянган тонн үр тариа, үүнээс 259.2 мянган тонн буудай, 102.3 мянган тонн төмс, 75.7 мянган тонн хүнсний ногоо, 23.6 мянган тонн тосны ургамал, 47.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөвтэй  байгааг албаныхан хэллээ. 
 
Б.Заяа

Монгол брэнд