top banner

Алслагдсан багийн иргэдэд найман төрлийн шинжилгээг үнэ төлбөргүй хийж эхэллээ


2017-09-14 16:21:53
Зураг
Орхон/МОНЦАМЭ/  Эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх үүднээс  алслагдсан багийн иргэдэд зургаан төрлийн үзлэг, найман төрлийн шинжилгээ хийхээр боллоо.

“Хэнийг ч орхигдуулахгүй байх” өдөрлөгийн хүрээнд дээрх ажлыг зохион байгуулж  Говил багаас эхэллээ. Тус багийн “Өрхийн эрүүл мэндийн төв” зүрх, судас, мэдрэл, чих, хамар хоолой, элэгний В, С вирус, сахар, эхо, зүрхний цахилгаан бичлэг, ДОХ/БЗХӨ илрүүлэх шинжилгээг үнэ төлбөргүй хийлээ.  Цаашид  Эрдэнэ, Баянцагаан, Даваат, Яргуйт, Их-Залуу баг болон Жаргалант суманд явуулын байдлаар үзлэг, шинжилгээ хийнэ. Үүнд орон нутгаас 15 сая төгрөг зарцуулж байна. Үзлэг, шинжилгээнд нийгмийн халамж шаардлагатай  гэр бүл, хүүхэд, бүртгэлгүй иргэд, алслагдсан багийн иргэн, ахмад настан,  хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдана.  
  
Б.Оюун-Эрдэнэ
 

Монгол брэнд