top banner

Брюссель дэх монгол бага сургууль нээлтээ хийв


2017-09-14 16:39:57
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бельгийн Вант Улсын Брюссель хот дахь монгол бага сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн нээлтээ хийлээ.

Нээлтйн үйл ажиллагаа  Монгол Улсын Элчин сайдын яамны хүндэтгэлийн өргөө болох “Монгол гэр”-т  төрийн дуулал эгшиглүүлэн, ерөөл айлдсанаар эхлэв. Хүүхэд багачууд эцэг эхчүүдийн хамтаар “Алтан 5” дууг дуулж, мөнгөн хонхны дуунаар багачууд хичээлээ эхлүүллээ.

Монгол хэл, ёс заншил, түүх, соёлын чиглэлээр суурь чадамж эзэмшүүлэх зорилгоор  хилийн чанадад амьдарч байгаа эдгээр хүүхэд, багачуудыг “Монгол гэр”-т хичээлүүлэв. Энэхүү шийдвэр нь хүүхдүүдийн төрөлх хэлээ сурах идэвхи чармайлтыг нэмэгдүүлж байна.

Элчин сайд О.Оч тус сургуулийн нээлтийн үйл ажилланаад хэлсэн үгэндээ эх хэлээ сурах Монгол хэл, ёс заншил, түүх, соёлын ажилд Элчин сайдын яам бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлээд Европын холбооны орнуудын зүрхэнд орших Бельгийн Вант Улсад “Монгол соёлын төв”-ийг нээх асуудлыг  судлан ажиллаж байгаа тухай мөн  дурьдлаа.

 

Монгол брэнд