top banner
Шуурхай мэдээ

Беларусь-Монголын засгийн газар хоорондын комисс Минкст хуралдана


2017-09-15 09:23:43
Зураг
МИНСК. /БелТА/. Монголын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 16-20-нд Беларусьт айлчилна гэж Беларусийн ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Мирончик өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэнийг тус улсын “БелТа” агентлаг уламжиллаа.

Эл айлчлалын үеэр Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын IV хуралдаан болох ажээ.

Беларусийн талаас тус комиссыг Аж үйлдвэрийн сайд Виталий Вовк даргалдаг байна.

Талууд уулзалтын үеэр хоёр талын худалдаа ба эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замууд, тухайлбал Монгол руу экспортолж буй Беларусийн техник, тоног төхөөрөмжийн тоог нэмэгдүүлэх асуудлыг авч хэлэлцэх аж.

Мөн Монголын төлөөлөгчид Беларусийн ГХЯ, Хөдөө аж ахуй, хүнсий яам болон “Беллегпром” концерны төлөөлөгчидтэй уулзаж, аж үйлдвэр ба хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компанийн үйл ажиллагаатай танилцана гэж “БелТа” агентлаг мэдээлжээ.

 
Г.Доржханд



 

Монгол брэнд